НААДАМ-2018: Банкуудын цагийн ХУВААРЬ
2018-07-11

 

Наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд  банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

 

И-МАРТЫН САЛБАР ДОЛДУГААР САРЫН 11-15-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАНА

Хас банкны И-мартын салбар долоодугаар сарын 11-15-ны өдөр 10.00-21.00 цагийн хооронд ажиллана. Саппоро, Түшиг, 13 дугаар хороолол, Сансар  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана.

 

 ЦЭНГЭЛДЭХ САЛБАР БАЯРЫН ҮЕЭР АЖИЛЛАНА

Төрийн банкны Рапид харш дахь Цэнгэлдэх салбар долоодугаар сарын 11-нд, Занабазар, 11 дүгээр хорооллын болон Зайсан дарь Оргил салбарууд 12-нд, Мөнгөн завьяа, Драгон, Сансар салбарууд 13-нд Хойморь (Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш), Таван шар, Хорооллын салбарууд 14-нд, 50 мянгат (Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан), Бөхийн өргөө салбарууд 15-ны өдөр  11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

 

ДОЛООДУГААР САРЫН 11-14-НД БҮХ САЛБАР АМАРНА

Худалдаа хөгжлийн банк  долоодугаар сарын 11-14-нд бүх салбар амарна.Тэнгэр плаза, MCS, ГХЯ-ны өөдөөс харсан Энхтайван, Зоос гоёл, Саппорогоос Цамбагарав хүрэх замд байрладаг Сонгинохайрхан салбарууд  15-ны өдөр 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.

 

ДОЛООДУГААР САРЫН 11-13-НД БҮХ САЛБАР АМАРНА

Голомт банк долоодугаар сарын 11-13-нд бүх салбар амарна. Ард, Цамбагарав, Баянзүрх, Хан-Уул, хорооллын Москва салбарууд 14-нд, Солонго, Сансар бизнес төв, 120 мянгатын жетро, Москва салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.

 

ЧИНГЭЛТЭЙ САЛБАР ДОЛООДУГААР САРЫН 14-15-НД АЖИЛЛАНА 

Улаанбаатар хотын банк долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд  бүх салбар амарна. Ард кино театрын замын эсрэг талд байрлах Чингэлтэй салбар 14-15-нд  11.00-17.00 цагийн  хооронд ажиллана.

 

ДОЛООДУГААР САРЫН12-15-НД ИХ ДЭЛГҮҮР ДАХЬ САЛБАР АЖИЛЛАНА

Капиторн банк долоодугаар сарын 11,13-нд Шангри Ла  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. 12-15-нд Их дэлгүүр дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

 

Хаан банкны бүх салбар амарна. 

Shuud.mn
Сонин хачин