Долоон НАЧИН цолтон төрлөө
2018-07-12

Үндэсний баяр наадмын тавын даваа үргэлжилж байна. Улсын цолны даваанд эхний начин цолтон төрлөө. Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, ДЦС-IV-ын бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Батмөнхөөр тав давж, энэ жилийн эхний начин цолтон боллоо.

 

 

Түүний араас Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж, Улсын начин цолны болзлыг хангалаа. 

 

Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Шоовдорын Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, улсын начин болов.

 

Түүнээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, 35 насандаа Монгол Улсын начин боллоо.

 

Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо. Түүнийг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал давж, Улсын начин цолын болзол хангалаа.

 

Мөн аймгийн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж, Улсын начин цолтон боллоо.

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж, Улсын начин болов.

 

Ийнхүү одоогоор долоон начин цолтон төрөөд байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин