Жил тойрон хүлээж, уяачид нь морио сойж, харваач нь нумаа бэлдэж, бөх нь бэлтгэлээ базаасан монгол НААДАМ өндөрлөлөө. Дэлхий дэлэгнэж, дэнж хотойтол наадсан монгол наадмаас шинэ АВАРГА төрж, шинэ МЭРГЭЧҮҮЛ мэндэллээ.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдснаас Монгол Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын аварга болов. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 23 дахь аварга боллоо. Харин улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэлээ.
Мөн энэ наадмаар гурван харцага, зургаан начин цолтон төрлөө.
Монгол Улсын начин болсон бөхчүүд:
Монгол Улсын харцага болсон бөхчүүд:
Ийн Монголын үндэсний бөх 10 шинэ цолтноор бүл нэмлээ.
Мөн сурын зурхай ч шинэ мэргэнээ өлгийдөн авлаа. Говь-Алтай аймгаас 42 жилийн дараа эрэгтэй шинэ МЭРГЭН төрсөн нь Б.Дашзэвэг байлаа. Тэрбээр 40 сумнаас 37 онож, төрөлх нутгийнхаа нэрийг монгол наадмын сурын алтан зурхайд дуурсгалаа.
Харин эмэгтэйчүүдээс Увс аймгийнТэс сумын харьяат, улсын мэргэн Дамирангийн Норжмаа 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн болов. Тэрбээр 11 жилийн дараа улсын наадамдаа дахин түрүүлж, цолоо нэмсэн нь энэ юм.
Хурдан морь нь шандастай, эрчит сум нь оновчтой, хүчит бөх нь уран мэхтэй наадам монгол угсаатан бүрийг эх оронд минь цуглууллаа. Ирээгүй нэг нь эх орныхоо зүг чих тавьж, энэ наадмыг эх дэлхийгээс үзэж сонирхлоо. Дээлтэй бүхэн нь барилдаж, дэлтэй бүхэн нь уралддаг монгол наадам ийн өндөрлөлөө. Дараа жилийн наадмаар дахин баяртай уулзахын ерөөлийг талбия.
Б.Учрал
Уншиж байна |