ДАШТ-2018: Белгичүүд ХҮРЭЛ медалийн эзэн боллоо
2018-07-15

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжиж байна. Санкт Петербург хотноо өчигдөр Англи болон Белгийн шигшээ багийнхан хүрэл медалийн төлөөх чухал тоглолтыг хийсэн юм.

 

 

Тэгвэл Белгийн шигшээ багийнхан өрсөлдөгчөө 2:0 онооны харьцаатай ялж, анх удаагаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

 

 

Тоглолт эхлээд дөрөвдэх минут болж байхад Белгийн шигшээ багийн тоглогч Т.Менье эхний гоолыг оруулсан бол багийн ахлагч Эден Азар 82 дахь минутад хоёр дахь гоолыг хийж, ялалт байгуулав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин