Ш.Мөнгөнбаатар: Миний амжилт олон түмний итгэлтэй салшгүй холбоотой
2018-07-16

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул,“Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар уран, хурц барилдаан үзүүлж Улсын харцага цол хүртсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Монгол Төрийнхөө наадамд шудрага сайхан барилдаж Монгол Улсын Харцага цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Цолондоо эзэн нь байж, цаашид улам хичээх болно. Баярыг минь хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний амжилт та бүхний итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь Өнө мөнхөд ивээх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Ш.Мөнгөнбаатар 36 насандаа ийнхүү Улсын харцага цол хүртлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
300 sayaa yaj tulnu uu
2018-07-17
mungunbaatariig xartsaga bolsond bayrlaj bnaa tsaashdiin amdrald amijit sain saixniig xusie
2018-07-17
Ингэж боддог бол үнэхээр сайн. Олны итгэл гэдэг ямар ч ламын номноос илүү
2018-07-17
Энэ сэтгэгдэлүүд бас болж өнгөрсөн наадмаа харахаар бүх зүйл маань нэг л буруу тийшээ яваад байгаа юм биш үү. Монголчуудааа
2018-07-17
Mongol buh:
Нуруутай сайхан бөх. Олны итгэлийг дааж явсан, бөхдөө үнэнч байсных улсыг цолонд хүрж чадлаа. Амжилт хүсье дүүдээ.
2018-07-17
Гуйж аваагүй гуядаж авсан цолтон. Өнөө цагт ховордсон шударга бөх.
2018-07-17
зочин:
Хэдэн жилийн өмнө Алтанхуяг начин болоход "Алтанхуягаас илүү ард түмэн баярлав" гэсэн мэдээ гарч байсан.Энэ жил Мөнгөнбаатараас илүү монгол түмэн баярлалаа даа.Дөрөвт энэ жилийн түрүүг зорьж явсан Хангайтай таарахад нь одоо ч өнгөрлөө гээд харамсаад сууж байлаа.Авгай хажууд бараг уйлангаа алдаад.Яана аа, яана аа гээд л байдаг.Тэгээд давлаа.Уужраад, энэ жилийн Наадамын 9-н даваааг үзчихсэн юм шиг сэтгэл ханачихсан.батсуурийг давахад ер сэтгэл хөдөлсөнгүй.Хамаг энергиэ Мөнгөнбаатарт зориулчихсан бололтой.Одоо Гантулга,Эрдэнэхүү хоёрыгоо начин болохыг харчихмаар байна.Ирэх жил болох байх аа.
2018-07-16
МГЛ:
МӨНГӨНИЙ НАЧИН БАЙСНААС МӨНГӨНБААТАР ШИГ АРСЛАН БАЙ ГЭЖ МӨНГӨНИЙ НАЧИНГ ЯМАР НАЧИН ГЭДГИЙН ЯГ МӨНГӨНБААТАР ШИГ ЦОЛЫГ АВАХ ХЭРЭГТЭЙ
2018-07-16
Баяр хүргэе.
2018-07-16
GALDAN:
МӨНГӨНБААТАР ЧИНЬ УВС ГАРАЛТАЙ Ш ДЭЭ, СҮХБААТАРЫН ОНГОН СУМАНД ИРЖ СУУСАН ДӨРВӨДИЙН ХҮҮХЭД Л ДЭЭ. УВС МАНДАНА.
2018-07-16
demjigch:
bi govialtain hvn, gehde Mungunbaatar ulsiin tsol avahad yamar ih bayarlavaa, jil bvriin naadmaar unahad n umnuus n haramsaad bdag baisiin, ashgvi tsol avch bayarluulsand bayarllaa,xe xe, amjilt hvsie,
2018-07-16
ЗОЧИН:
элдэв мапаан энээ тэрээ ороогүй сайхан наадлаа мөнгөнбаатарт баяр хүргэе ясны сайхан бөх шүү
2018-07-16
0202:
"Мөнгөний начин байснаас Мөнгөнбаатар шиг арслан бай" гэж гоё үг байгаашдээ
2018-07-16
Зочин:
Энэ ямар гээчийн суртал ухуулга яваад эхлэв, ийм хоосон магтаал хэнд хэрэгтэй юм
2018-07-16
Ene duraknuud ingeed Uvs enee teree geed eheldeg yum shdee
2018-07-16
Нохой зодоонч бацаан түрүүлснээс илүү Мөнгөнбаатар цолонд хүрсэнд баярлаж суулаа.
2018-07-16
зочин:
Мөнгөнбаатар ясны бөх. Монголын ард түмэн хүлээж байсан, авлига энэ тэргүй бөх. Баяр хүргэе. Увсын бөх түрүүлснээс илүү бид баярлаж байна. Ийм л шудрага барилдааныг бид хүсэж байв. Үүний төлөө тэмцсэн. Золбоо мөн ялгаагүй сайн бөх. Давхар баяр хүргэе. Энэ жилийн наадамд энэ 2 л шудрага байлаа.
2018-07-16