Цагдаа нар мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйлс гавьяаг нь шинэ залуу алба хаагч нартаа сурталчлах, үйл хэргийг нь уламжлуулах зорилгоор цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн "Бид мартахгүй" өдөрлөгийг тус төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд тус төвийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны ажил үйлс, спортын амжилтын талаар богино хэмжээний баримтат кино үзүүлэн, мөр зэрэгцэн ажиллаж, нөхөрлөж, дэмжиж байсан багийн хамт олны төлөөлөл болсон залууст шагнал гардууллаа.

 

Мөн энэ үеэр тус төвийн Бялдаржуулах танхимыг шинэчлэн тохижуулж, дэд ахлагч Д.Оролгор агсны нэрэмжит болгосон юм.

 

Shuud.mn
Сонин хачин