“МН17”-ийн ослоор хүүхдүүдээ алдсан эр ОХУ-ыг буруутгалаа
2018-07-18

Малайзын агаарын тэвээрийн “Malaysia Airlines” компанийн “МН17” онгоц 2014 он буюу дөрвөн жилийн өмнө Украины зүүн хязгаарт осолдсон билээ. Уг онгоцонд нийт 298 хүн зорчиж явсан бөгөөд ослоор БҮГД амиа алдсан.

 

 

Энэхүү аймшигт ослоор Эви, Мо болон Отис гэх гурван хүүхдээ харамсалтайгаар алдсан Австралийн иргэн Энтони Масли гэгч фэйсбүүктээ АНУ-ын Ерөнхийлөгчид хандан өөрийн үзэл бодлоо бичжээ.

 

Масли “МН17 онгоцыг ямар ч шалтгаангүйгээр пуужингаар харваж, 298 хүнийг хөнөөсөн гэдэг нь эргэлзээгүй үнэн” хэмээв.

 

Тэрбээр мөн хүүхдүүдийнхээ зургийг нийтлээд “Орос пуужингийн цохилтыг үл тоомсорлож байна. Миний сайхан хүүхдүүд болон олон хүний амьдралыг дуусгасан. Энэ бол маргаангүй үнэн. Чамайг үнсч байгаа наад хүн чинь энэ бүхнийг мэдсээр байж, юу ч ярихгүй байна” хэмээн бичжээ.

 

ОХУ-ын эрх баригчид “МН17” онгоцны осолтой ямар ч холбоогүй гэдгээ олонтоо мэдэгдсэн.

 

Ослоор Нидерландын 193 иргэн, Малайзын 43 иргэн, Австралийн 27 иргэн, Индонез, Их Британи, Белги, Герман, Филиппин улсын иргэн амиа алджээ.

 

АНУ, “НАТО”, Европын холбоо, Их Британийн эрх баригчид ослын буруутанг ОХУ хэмээж, хариу арга хэмжээ авч буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд хусчихсан нь ч унэн байхаа, тэд хэзээ ч хэргээ хулээхгуй л дээ, ул мерее ч сайн балласан байгаа л даа
2018-07-18
Хохолуудаас өөр хэн байхав дээ. Америкийн тушаалаар Прошенко тушаасан
2018-07-18