Агуйгаас хөвгүүдийг аварсан Британийн шумбагчаас уучлалт гуйлаа
2018-07-18

Тайландын Там Лаунг агуйн гүнээс хүүхдүүдийг аврах ажиллагаанд оролцуулаагүй явдалд уурссан АНУ-ын тэрбумтан Илон Муск твиттер хуудастаа дээрх аврах ажиллагааг тэргүүлсэн Их Британийн шумбагч, судлаач Вернон Ансвортыг “Хүүхэд сонирхогч” хэмээн доромжилсон билээ.

 

 

“Илон Муск зөвхөн ПиАр хийхийг оролдож байна” хэмээн буруутгаж, бүх тусламжаас нь татгалзсан түүхтэй.

 

Амь насаа эрсдэлд оруулж, хүүхдүүдийг аварсан шумбагчийг доромжилсон тэрбумтан эр олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүлээж буй юм.

 

Тэгвэл Илон өнөөдөр албан ёсоор Вернон Ансвортоос уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийллээ.

 

Тэрбээр “Миний хийсэн үйлдэл цагаа олсонгүй. Би хийсэн үйлдлийнхээ төлөө түүнээс уучлалт гуйж байна” хэмээн хэлжээ.  Ганцхан бодлогогүй жиргээнээс болж тэрбээр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Uuruu uhliin irmegt irheeree bur sain oilgono. Mungu munh nasluulahgui.
2018-07-21
бүхнийг мөнгөөр шийдэх гэж оролдох нь болоогүй байгаагийн л шинж
2018-07-19
Zochin:
ugeegui hooson amidrald baigaad jaahan saijiraad bas iim hunuus oloon bna mongold kkk
2018-07-19
Zochin:
Mungutei humuusiin sehluun zan shde manaihand iim hun olonshde zahin neg mahan tolgoitnuud ch iim
2018-07-19
zaluu mongol:
urt hushuu hvzvv orono gedgiin mongoloor. terbumiig aldaad guilgachin boljee
2018-07-19
Buruugui:
Buruugui bi tsagaa oloogui bolohoos gejee
2018-07-19
Яадаг Муск вэ?
2018-07-18