Хөвгүүд агуйд орсон шалтгаанаа тайлбарлав
2018-07-19

Тайландын Чан Рай мужийн Там Лаунг агуйд 17 өдрийн турш хүндхэн нөхцөлд байсан өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 гишүүн болон дасгалжуулагчийг өнгөрөгч долоо хоногт олон улсын аврагчид аварсан билээ.

 

 

Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн бөгөөд өчигдөр эмнэлэгээс гарч, гэр бүл болон найз нөхөдтэйгээ уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Агуйд орсон шалтгаанаа хөвгүүд тайлбарлахдаа “Бид Чан Рай мужид аялан тоглолтоор явж байсан. Дараа нь буцах замдаа агуйд орсон. Агуй дотор ганцхан цаг аялахаар төлөвлөсөн ч бүх зүйл буруугаар эргэсэн. Бид агуй руу ямар ч асуудалгүй орсон боловч буцаж гарах зам усанд автсан” хэмээн хэлжээ.

 

Нэгэн  хөвгүүн “Бид аюулгүй байх боломжтой хуурай газрыг олох хүртлээ үргэлжлүүлэн алхсаар байсан. Бидний зарим нь гар чийдэн ашиглан, гарах гарцыг хайж байсан ч бүтэлгүйтсэн” гэж ярив.

 

“Бид маш их өлсөж, ядарч байсан. Бид зөвхөн ус уусан” хэмээн тус багийн хамгийн отгон гишүүн ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бурхан минь ус уух хувьтай хүүхдүүд байж аштай юу даа нялх үрсүүд.
2018-07-19