АТГ-ын даргын эсрэг АЖИЛЛАГАА
2018-07-19

Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн удаа УИХ-ын чуулганы индрээс “Би АТГ-ын асуудлыг ойрын хугацаанд оруулж ирнэ. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэж өгөөрэй, шийдвэрлэхээс ч өөр аргагүй” хэмээн хүсэлт, сануулгын хоорондох үгийг гишүүдэд хэлж байв. Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Ерөнхийлөгч АТГ-ын даргын тухай дахин ам нээгээгүй. Харин өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг илгээж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулашгүй шаардлага байгааг уламжиллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хойшлуулашгүй хэмээн тодотгосон тэр шаардлага нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудал гэдэг нь Ерөнхийлөгчийн албан бичгээс тов тодорхой харагдана. “Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй” хэмээн эхэлсэн тус албан бичиг Х.Энхжаргалыг “онилсон” нь илт.

 

Цааш нь “Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан” хэмээн суудлаас нь буулгах нөхцөл хангалттай бүрдсэнээс гадна бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсныг ч дурджээ. 

 

Ийн төрийн тэргүүн АТГ-ын даргыг солихоор улаарч эхэллээ. Наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга хүргүүлсэн. Тус шаардлагын хуулийн хугацаа энэ сарын 24-нд дуусна. УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй гэх тус шаардлагад мөн л АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудлын асуудал багтсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна. 60 тэрбум болон бусад авлигын асуудал дээр ийм байдалтай явбал энэ ажлыг хийх ёс суртахууны эрхгүй” хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн үгийг уламжилж байсан бололтой. Түүний шаардлагын араас Ерөнхийлөгч хүч нэмэгдүүлэн, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг УИХ-ын даргаас хүслээ.

 

Тэгэхээр халуун зуны халуухан сэдэв нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудлын асуудал болох нь тодорхой болов. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаас өөр гарцгүй. УИХ-ын 25 гишүүний шаардлага, Ерөнхийлөгчийн хүсэлтийг үл тоох хуулийн эрх түүнд байхгүй. Тиймээс ирэх долоо хоногийн эхэнд ээлжит бус чуулганыг зарлах л үлдлээ.

 

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон гэх асуудалд АТГ-ын дарга Х.Энхжаргал “за яахав ээ, яахав” гэж төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин энэ удаа түүний суудал тийм ч бат бөх байхгүй бололтой. УИХ-ын цөөнгүй гишүүдтэй Ерөнхийлөгчийн хүч хавсарсан сөрөг арга хэмжээнд Х.Энхжаргал цаашлаад түүнийг томилогч УИХ-ын дарга М.Энхболд тэсч үлдэх эсэх нь эргэлзээтэй байна.

 

Учир нь түүний эсрэг арга хэмжээ сүүлийн хэдэн өдөр эрчимтэй өрнөж байна. Ерөнхий сайд асан С.Баярыг хорих газраас авчирч, дайлсан гэх албан өрөөний үүдний бичлэг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тарж, авлигыг, авлигачдыг хаацайлдаг гэх тодотголыг улам бататгахаар дайрч эхэллээ. Үүнтэй давхцан төрийн тэргүүн ч түүний эсрэг албан бичгийг спикерт хүргүүлэв.

 

Амралтын байдалтай, нам гүмхэн байдлыг эвдэх асуудал Төрийн ордонд өрнөж буй нь мэдээж. Харин олон нийтэд ил болох эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Жэнко еерийнх нь тереес темер зам барих нэрээр идсэн 280 сая ам доллар буюу 7 их наяд тегрегее нуух, цаашид улам ихийг идэхийн тулд терийн авилгачдыг сайн шалгаж байгаа Энхжаргалын зайлуулж еерийнхее хамгаалагчийг тавих гээд vхээд байна даа жэнко.
2018-07-19
ZOCHIN:
YMAR CH BAISAN ENE ENHJARGALIIG HORIJ ,ELBEG ,M.ENHBOLD NARIINH N TUHAI BAITCAAGAAD 60 TERBUMAA SHIIDCHIH.BUSAD N DARAA N EELJLEED L....
2018-07-19
hahahaha:
yavuuliin restorantai ene ats ... hooloo ideeee . hahahah
2018-07-19
hahahaha:
yavuuliin restorantai ene ats ... hooloo ideeee . hahahah
2018-07-19
hahahaha:
yavuuliin restorantai ene ats ... hooloo ideeee . hahahah
2018-07-19
irgen:
Iim balai uls tur hedii boltol urgeljleh bol, dahiad l umar hergiig tagnaj chagnah bol , ug ni tumur zamiin olon ter bumiin hergiig ingeed neg il bolgoosoi, mun erdenetiin 49 huviin mungun tootsoog orostoi herhen umar munguur hiisniig neg il bolgood uguusui . ATG darga nar odoo ilruuleed baigaa nuuts ikh mungunii herguudiig il bolgood ner turtei ajlaa uguurui
2018-07-19
irgen:
Iim balai uls tur hedii boltol urgeljleh bol, dahiad l umar hergiig tagnaj chagnah bol , ug ni tumur zamiin olon ter bumiin hergiig ingeed neg il bolgoosoi, mun erdenetiin 49 huviin mungun tootsoog orostoi herhen umar munguur hiisniig neg il bolgood uguusui . ATG darga nar odoo ilruuleed baigaa nuuts ikh mungunii herguudiig il bolgood ner turtei ajlaa uguurui
2018-07-19
Darga nar l ih um budliantuulj uursduu suudaldaa ulddeg.odoo enhk jargal zugeer l urgudluu uguud yab.alga bol
2018-07-19
Бачуурах:
хэрэггүй ээ, " Учралтан " - гууд аа!
2018-07-19
МАН:
гаруудын л яриа болов уу?
2018-07-19
Өөр:
ямар чухал зангилаа байгаа юм бэ? " Баагий " - нууд аа?
2018-07-19
Иргэн:
Хэргийн гол нь 60 тэрбумдаа ч биш байх аа?! Гол нь АТГ дээр байгаа Төмөр зам зэрэг Женкотой холбоотой Олон хуудас материалуудыг салгаж авахдаа байгаа бололтой гэж гадуур их ярьцгааж бна ш дээ?!
2018-07-19
МАН:
гаруудын л яриа болов уу?
zochin:
Ene 2 nam s turd garsan darga uhaantainuud ajil hiihgui munhiin hel am tatlah yumaa ard tumenee bodoochee boroo orood gamshigt nervegdej bhad uls tur hiigeed bj l bg
2018-07-19
зочин:
төрийн,засгийн толгойд ямар хүмүүсээ сонгоо вэ,намар өвөл гээд хийх ажил баймаар юм .энэ эрхэмүүд хувийн бие хамгаалагч шүүх цагдаа,радио,телевиз ,компанитай одоо хувийн АТГ тай болох гээд л байх юм .ямар муу юм шүгэлсэн үхээрүүд вэ. женко топор оо одоо ажил хийж чадахгүй бол биднийг амар тайван байлгаа ч та нар мөнх биш шүү
2018-07-19
irgen:
Ene uvuu nasnii bugsund ach zeegee haraad zuslan deeree hevteh heregteishd.
2018-07-19
ХА ХА
2018-07-19
ОЛОН ХЭРЭГ ДАРААД БАЙГАА ЮМ БОЛОВУУ ДАА
2018-07-19
ajil n yavahgui l bnshdee.hus
2018-07-19
ЭНХЖАРГАЛ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ХООЛОЙД ОЛС УГЛАЧИХЛАА. ККК
2018-07-19
Монгол хүн уг нь тайван дөлгөөн зангаараа үхэр нэр авсан гэдэг. Одоо цагт дээрээсээ доороо хүртлээ бөгсөө ухалцсан хөгийн илжиг зантангууд дүүрэн болжээ. Дарга өвчин тусчихсан. Амьдралын утга учраа алдчихсан илжиг Монголчууд минь ээ. Та нар мөнгө төгрөг, албан тушаалаа үүрээд эрлэгт очихгүй шүү. Нэгнийхээ мууг үзэх донтой, нүд нь мөнгө хардаг, чих нь мөнгө сонсдог хүн хогнуул болжээ бид.
2018-07-19
Zochin:
60 тэр бум гэдэг яриаг ганц АТГ шалгаагүй Цагдаа ТЕГ -н хамтарсан ажлын хэсэг гарч шалгасан гэсэн биз дээ яагаад ганцхан АТГ даргад хариуцлага тооцох гээд улайраад байдагийн шалтаг шалтгаан нь юу байдаг юм бол н. Энхжаргал гэж хүн харин ч шударга хүн санагдах юм.
2018-07-19
ХА ХА
Yurunhiilugch uuriinhuu tumor zam, aj uildveriin park, Maidar burhanand ard tumnii urgusun olon terbum tugruguu ulsdaa tushaagaach ee. ATG uuriig ni baidald oruulahaar ichsen hun alna gech yum boloh yum aa.
2018-07-19
atg iim dargatay baykhad mongold awilga kheel khakhuuli yaji arilakh we dee
2018-07-19
Энхжаргалыг огцоруулж байж 60 тэрбум илэрнэ
2018-07-19
Chx:
Genko ogtsor
2018-07-19
ЗОЧИН:
ЭНХЖАРГАЛ ОГЦРООЧЭЭ. ИЧИХ НҮҮРГҮЙ БУЛАЙ ЮМ ЭНХБОЛДТОЙГОО ХАМТ ЗАЙЛ, С. БАЯРЫГ 6 ЦАГ ДАЙЛСАН ЭНЭ ЭТГЭЭД ӨӨРӨӨ БАС ГЭМТ ХЭРЭГТЭН, ХАМСААТАН НЬ ЮМ БИШ ҮҮ? М. ЭНХБОЛДЫН ЦАГААН САРЫН БИЧЛЭГТ ХҮРТЭЛ ГЭРТ НЬ ОЧЧИХСОН ТОНГОЛЗОЖ БӨХӨЛЗӨӨД ЯВЖ БСАН БИЗ ДЭЭ? ОДОО ЭНЭ БҮХЭН ЧИНЬ ИЛ БОЛСОН БОЛОХООР ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ЗАЙЛАА???
2018-07-19
Zochin:
Heniig yaj unagaah ve geed urgelj murdlug yavuuldag hun bnadoo
2018-07-19
ЭНЭ БОЛ ЭНХЖАРГАЛЫН ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ХООЛОЙД ОЛС УГЛАЧИХЛААА. САЙН ӨМГӨӨЛӨГЧ АВ ДАА. ККК
2018-07-19