Путинээс сүрдсэн ТЭРГҮҮН ХАТАГТАЙ
2018-07-19

Финляндын нийслэл Хельсинк хотноо ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Удирдагчид цаг үеийн асуудлаар хэлэлцэж, зарим асуудалд хамтран ажиллахаар болжээ.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамтарсан хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хэвлэлийн хурлыг 5.8 сая хүн шууд хүлээн авчээ.

 

Энэхүү хэвлэлийн хурлын дараа Трамп гэргий Меланиа Трампийг эрхэм анд Путинд танилцуулж, албан ёсны гэрэл зургаа авахуулжээ. Меланиа, Путинтэй гар бариад гаргаж буй түүний хувирал өнөөдөр нийгмийн сүлжээнд хурдацтай тархаж байна. Хэрэглэгчид “Тэргүүн хатагтай, Путинээс сүрдэж, айжээ” гэх мэтээр бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ANU-Terguun hatagtai Futenees uneheer surdej aijee
2019-02-27