Рагбичид сургалтад хамрагдана
2018-07-19

Монголын Рагбигийн Холбоо Рагбигийн шүүгч, дасгалжуулагч болон анхан шатны тусламжийн сургалтыг долоодугаар сарын 26-аас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Олон Улсын Олимпийн Хорооны "Эв санааны нэгдэл"-ийн хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний Олимпийн Хороо, Дэлхийн Рагбигийн Холбоотой хамтран энэхүү сургалтыг зохион байгуулах аж. 

 

Монголын үндэсний олимпийн хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах гурван төрлийн сургалтад 60 гаруй хүн хамрагдана. Монголын рагбигийн холбооны клубүүдийн багш дасгалжуулагч, ерөнхий боловсролын сургуулиудын багш нар сургалтад оролцох юм байна. 

 

Харин сургалтыг Дэлхийн рагбигийн холбооны сургагч багш Leung Yung kit, Greg Hinton, Г.Дашдэндэв, Н.Энх-Амгалан нар удирдан явуулах аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин