Казакстаны уран гулгалтын тамирчинг хулгайчид хөнөөжээ
2018-07-20

Казакстаны уран гулгалтын тамирчин Дэнис Тэн өчигдөр гэнэтийн халдлагад өртөж, 25 насандаа нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Тамирчин залууг яаралтай Алматын төв эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй амьсгал хураасан” талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав.

 

Хоёр этгээд тамирчны машины толийг хулгайлахын тулд Тэнийг олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байна. Цагдаагийнхан уг хэрэгт эрүү үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ. 

 

Тэн 2014 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпт амжилттай оролцож, хүрэл медаль хүрсэн юм. Мөн 2013, 2015 онд уран гулгалтын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.

 

Дээрх мэдээний дараа ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бак твиттертээ “Итгэхийн аргагүй юм. Дэнис Тэн бол гайхалтай сайн тамирчин. Тэрээр их сайхан сэтгэлтэй. Ийм залуудаа амиа алдсанд харамсч байна” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
залуу:
монголоос очсон хасагууд тэнд ямарч ажилд тэнцдэггүй гологдоод архи ууж хулгай зэлгий хийж байдаг. тэд л алаа биз...
2018-07-20