Б.Гангаамаа "Үхлийн" уулын оргилд гарч чадлаа
2018-07-21

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр дөнгөж сая буюу 2018 оны 7 дугаар сарын 21-ний 11:00 цагт гарчээ.

 

 

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдож ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв. Энэ үеэр Нургу Шерпа утсаар ”Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэв.

 

К2 оргилд амжилттай гарсан Гангаамаад О.Батсайхан нь нийт Монголын уулчид, дэмжигчдийн өмнөөс халуун баяр хүргэж, болгоомжтой буулт хийж, удахгуй учран золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлжээ. Тэрбээр мөн Б.Гангаамаад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй Нургу Шерпад гүн талархал илэрхийлэв.

 

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ.

 

 

Б.Гангаамаадаа халуун баярын мэнд дэвшүүлье.

 

ЭХ СУРВАЛЖ: Sutain Bor Mountaineering Club

Shuud.mn
Сонин хачин
mundag yumaa
2018-07-23
иргэн:
Гангаамаад баяр хүргэе. Энэ эр зориг шаардсан спортод амжилт үзүүлж буй нь монголчууд бидний бахархал . Сайн буугаад нутагтаа ирээрэй.
2018-07-23
дэлхийн 2 дахь оргил биш шүү дээ. Харин хамгийн эрсдэл ихтэй буюу Үхэл ихтэй уул
2018-07-23
Mgl:
Mundag mundag uur yu ch helehev.Umnuus ni hetsuu sanagdah um.kk.Bayar hurgie
2018-07-23
Zochin:
Unen buduuleg humuus baikh yum daa,bichij baigaa yumiig ny ee, yana daa mongol min, ene teneguud hezee tarhi ny hegjij uls maani deeshleh bol gej bodohoos teneguudiin dund amid yavah denduu hairan
2018-07-22
zochin:
Delhiid danstai, amdraliinkhaa orgild hurch chadsan uulchin bolloo, bid taniar baharhaj baina
2018-07-22
mgl:
bayar hurgeye mundag...manai tomchuul zaisan daa avirdagiim daa ;)
2018-07-22
МИСС ЗИССЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ ЭМЭГТЭЙ:
БААХАН МӨНГӨ ЗАРААД, УУЛАНД АВИРСАНД ОРВОЛ ГЭРТЭЭ НӨХӨР ХҮҮХДҮҮТЭЙГЭЭ БУДААТАЙ ЦАГАА ЧАНАЖ УУГААД СУУЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ? ЯДАЖ БАЙХАД ЦАРАЙ МУУТАЙ, МАЙЖИГ ХӨЛТЭЙ. ИВЭЭН ТЭТГЭГЧДЭЭС АВСАН МӨНГӨӨРӨӨ ГОО САЙХНЫ БАРАА АВААД НҮҮР ЦАРАЙГАА ТОРДООЧ.
2018-07-22
Хэхэ:
Прусс өгчихөж чадахгүй нутагтаа юмнууд атаархаж үхлээ л дээ. Атаархаж байхаар өөрсдийгөө хөгжүүлээ
2018-07-22
Бөх:
Бөхчүүд уулчид шиг үхэж гай болж улсаас бөөн мөнгө гаргахгүй л дээ. Наадамчин олноо баясгаж бн. Харин уулчид өөрсдөө л баясана.
2018-07-22
Za.Duu min.Odoo bolno. Hangalttai amjiltand hurlee. Bolson ni amind olziitei
2018-07-22
zochin:
zalytai boxchuudiin xajuud jinx3ne yalagch er ny boxchuudiin bai shagnal bolimoor yum sur xarvaachid yagaad ogdoggyi yum
2018-07-22
zochin:
Aimaar yum yaj buuna daa
2018-07-22
Увсаас бөх түрүүллээ гээд 12 өрөө хаус, 4 өрөө байр, машин гээд бэлгийн цуваа үүссэн бсан. Дэлхийд нэрээ гаргаж буй энэ эрэлхэг бүсгүйд тэр баячууд ядаж приус ч болтугай өгчихөөхэй. Нутгархаг ацнууд чадахгүй л дээ.
2018-07-22
Мундаг бүсгүй
2018-07-21
ЗБ:
Мундаг бүсгүй
2018-07-21
Soliotoi um shig mongo barj tiish n yavaad yu bolov yamar ashig olov.humuusiin setgel sanaa horongo mongoor togolchih um.tegcheed ireed ooriinhoo hooson yaduug gaihuulaad baidag um
2018-07-21
Iridiun
2018-07-21
Ийш чаваас да. Юм үзээгүй мэдэхгүй, яана даа. Iridium.
2018-07-21
монгол хүү:
баяр хүргэе гангаамаадаа чи шүү сайн байна
2018-07-21
zochin:
door setgegdel bichigch malnuudaa, ta nar shig orkuud yu ch oilgohgui l de, budaatai tsaiga uugaad nuhur huuhedteigee gerte ch geh shig erguu malnuud, yu ch medehgui , hamaagui bol ydah duugai bgach , ta nariig setgegdel bich gej guiga yuga erguu atsnuudaa, zugeer l zailj uz, gangaamaada mash tom bayar hurgie, uneheer mundag yumaa
2018-07-21
Sansarin utas gej bas yugaa yariad bgaan xa xa
2018-07-21
Iridiun
Ийш чаваас да. Юм үзээгүй мэдэхгүй, яана даа. Iridium.
БААХАН МӨНГӨ ЗАРААД, УУЛАНД АВИРСАНД ОРВОЛ ГЭРТЭЭ НӨХӨР ХҮҮХДҮҮТЭЙГЭЭ БУДААТАЙ ЦАГАА ЧАНАЖ УУГААД СУУЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ? ЯДАЖ БАЙХАД ЦАРАЙ МУУТАЙ, МАЙЖИГ ХӨЛТЭЙ. ИВЭЭН ТЭТГЭГЧДЭЭС АВСАН МӨНГӨӨРӨӨ ГОО САЙХНЫ БАРАА АВААД НҮҮР ЦАРАЙГАА ТОРДООЧ.
2018-07-21
Уулчин баагий:
Би хамт гарлаа сансарын утасаар тануустай ярья дугаар нь Гангаамааа
2018-07-21
Дов:
Яаж батлахын гарсанаа мань мэтэд сансарын утас бхгүй
2018-07-21
Гадныхан монгол эмэгтэйчүүдийг ухаантай царайлаг амьдралаа нуруун дээрээ үүрч явдаг нөхөр хүүхдээ тэжээдэг гэж ирээл яридгийн. Нээрээ л монгол бүсгүйчүүд агуу хүмүүс шүү. Бүх юманд илүү илүү мундаг тасархай
2018-07-21
Монголын эмэгтэйчүүд ер нь эрчүүдээсээ бүх юмаараа илүү гэдгээ дахин нотолж бн ямар мундаг хүн бэ баяр хүргэе! Одоо амжилттай бууна гдг маш том ухаан тэвчээр шүү
2018-07-21
Nam bus irgen:
Aguu amjiltin ezen bolson busguidee bayar hurgiye.
2018-07-21
Равдан:
Ууланд авирах ч дээ. аминаасаа уйдсан хүний л ажил доо.
2018-07-21