Ч.Хүрэлбаатар: 2018 онд төлөх өрийн 70 хувийг төлсөн
2018-07-23

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаа тодруулга авлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Яг одоогоор улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөөч?

 

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай байна. Валютын нөөц нэмэгдэж, гурван тэрбум ам.доллар байна. Улсын төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарсан. Өнөөдрийг хүртэл 4 орчим их наяд төгрөгийн өрийг төлөөд байна. Хамгийн их буюу 753.3 тэрбум төгрөгийн өрийг өнгөрсөн зургаадугаар сард төлсөн. Энэ нь 2018 онд төлөх өрийн 70 орчим хувийг эхний хагас жилд төлсөн. Энэ бүхэн нь Монгол Улсын эдийн засаг сайжирч, эерэг хандлагууд нэлээд гарч байгааг илтгэж байна.

 

-Засгийн газрын зээл нэмэгдсэн үү. Шинээр зээл авсан уу?

 

-УИХ-аас 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг өгсөн. Бид нэг ч төгрөгийн зээл аваагүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүх өрийг төлөөд явж байна. 2016 оны төгсгөлд Монгол Улсын өрийн дарамт ДНБ-ий 80 хувьд хүрсэн байна.  Энэ оны төгсгөлд 60 хувьд, 2019 онд 50 хувь руу оруулна. Монголчууд бид авсан зээлийнхээ өрөнд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Цалингийн  сан нь 1.7 их наяд байхад 1.4 их наядыг зөвхөн зээлийн хүүд төлдөг. Өрийн дарамт улсын төсвийг идээд эхэлчихсэн. Ийм их хэмжээний мөнгийг авсан зээлд төлдөггүй байсан бол хэд хэдэн зам барих байсан.

 

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ОУВС-нд дахин дахин хандаж, цалин нэмэх асуудлыг тавьж байгаа. Энэ асуудал хэзээ яригдах вэ?

 

- Бид ОУВС-тай цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлж, цалин нэмэх асуудлаар ярилцана. ОВУС-гийн төлөөлөгчид энэ лхагва гаригт ирж, хөтөлбөрийн ээлжит үнэлэлт дүгнэлтээ хийнэ. Энэ удаагийн яриа хэлэлцээрээр  төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудал яригдана.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Мэргэжлийн чадвартай хүн гарч дээрдүүлж байна эдийн засгийг баярлалаа
2018-07-24
y:
tatbar torguuli 2 oor l torin sang mongojuulj ctalin xalamja tabidag oor negnes zeelj oroo ogdog iim bxad uaj uls xogjxim be ted butej uxaan zarj or dardaggui uma
2018-07-23
heden yanziin tatvar shineer bii bolgoj tatvar nemeed irgedee yas mahand n tultal shulj baina, Niigmiin daatgaliin orlog nemegdsen chin zarlaga n dagaj osson geed ashiggui geed suuj baih jisheetei. gadnaas zeel avch huvaaj idej offshore-d bairluulaad jiriin irgedee deerelhej toluuldeg baij bolohgui, irgenii dain garch suirvel taarna.
2018-07-23
Xudlaa bitgii shaa.....muu har ulaan avilgch, uhej dald oroosoi ene muu novsh.....
2018-07-23
Zochin:
Ард түмэн урьд өмнө авч байгаагүй хэд хэдэн төрлийн Татвар нэмж авч, хувь хэмжээг нэмж иргэдийн халаас, бодит орлогыг хумж Өр төлж байгаа нь буруу бодлого бөгөөд Ард түмэн ядуурч, туйлдаж байна шүүдээ.......................
2018-07-23
Zochin:
Одоо тэгээд энэ их өрийг юугаараа ч хамаагүй төлөхгүй бол энэ Улс чинь дампуурна биз дээ. Энэ засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна . Сангийн сайдыг бүр сайн ажиллаж чадаж байна гэж иргэн хүний хувьд дүгнэж байна. 2012- 2016 оны хооронд АН -н бодлого үгүйгээр асар их зээл авч ямар ашиггүй зарцуулж хувааж идсэны уршиг яалт ч үгүй мөн. АН-г засаг барихаар уул уурхай бүтээгдэхүүний үнэ унадаг МАН -г засаг барихаар уул уурхай сэргэж үнэ өсдөг бурхан цаанаас нь АН-г та нар чадахгүй гэдэгийг хэлээд байна даа.МАН - хамгийн чухал нь эвтэй бай та нарыг хагалан бутаргах хүмүүс байхыг үгүйсгэхгүй эвтэй бол хүчтэй гэдэг үгийг санаж ажилла . Та нар хоорондоо толхилцвол та бүгдийн хэн ч ашиг гарахгүй Улс эх орон ард түмэн хохирч хутган үймүүлэгчдийн бах ханах байх.Хүмүүсийг ажилыг нь хийлгэхгүй хутган үймүүлж албан тушаал горлигсодод хэлхэд албан тушаал сайд дарга гэдэг чинь өмсөөд тайлдаг л хувцас.гэсэн үг гэж нэг хэлж байсан энэ үнэн ш дээ.
2018-07-23
y:
tatbar torguuli 2 oor l torin sang mongojuulj ctalin xalamja tabidag oor negnes zeelj oroo ogdog iim bxad uaj uls xogjxim be ted butej uxaan zarj or dardaggui uma
Nam bus irgen:
Ard tumenees tatvar avch uruu tulj baigaa yum bna. Ter ih ur zeel tavisan idej uusan tsavchaa shahaa hiisen hulgaichuudaa yah gej bna hanaj tsadahaa medehee baisan lalaruudaa.
2018-07-23