Иргэдийг уушгины үзлэг шинжилгээнд хамруулж байна
2018-07-23

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл уушги, эрүүл цус” эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг CХД-ийн 22 дугаар хороонд явагдаж байна.

 

Тус хорооны 15-60 насны 14 мянган иргэнийг үзлэгт хамруулах зорилт тавьсан бөгөөд одоогоор 2000 хүн шинжилгээнд бүрэн хамрагджээ. Тэднээс халдварт болон халдварт бус 60 гаруй тохиолдол илэрсэн байна.

 

Энэхүү үзлэгийг Глобал сан болон ХӨСҮТ хамтран хийж байна. Глобал сан бүх шинжилгээний вакум шил, үндсэн оношлогооны тестерүүд, рентген аппаратны зардлыг хангаж байгаа аж. Харин СХД-ийн Засаг даргын Тамгын газраас ХӨСҮТ-рүү сорьц зөөх шатахууны зардал болон жижиг хэрэгслүүдийн зардлыг гаргажээ.

 

Тус хороо 30 мянган хүн амтай. Эрсдэлтэй, эмзэг бүлгийн иргэд цөөнгүйгээс гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин ихтэй нь үзлэг шинжилгээгээр илэрч байгааг тус хорооны Одонт Манал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Оюунчимэг хэлж байна.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин