Трампын охин хувцасны брэндээ хаахаар боллоо
2018-07-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп өөрийн нэрээр нэрлэсэн “Ivanka Trump” брэндээ хаахаар болсон талаар Цагаан ордны  хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2014 онд бэлэн хувцас, гутал болон үнэт эдлэлийн уг брэндээ үүсгэн байгуулсан юм.  Иванка дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь одоо эрхэлж буй ажилтай нь холбоотой гэнэ.

 

Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа охиноо зөвлөхөөрөө томилсон юм. Иванка уг албанд томилогдож, Цагаан ордонд хадгалагддаг бичиг баримттай танилцах болжээ.

 

Улсын чухал алба хашиж буй Иванка хувийн бизнестээ анхаарлаа хандуулах боломжгүй болсон учир дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин