Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
2018-07-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Цэцэрлэгийн "Цахим бүртгэл” өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар Төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах юм байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах юм.

 

Ингэснээр нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин