Деми Ловато хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ
2018-07-25

Америкийн поп дуучин Деми Ловато өчигдөр 20.00 цагийн орчимд  Лос-Анжелес хотын эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 25 настай дуучин бүсгүй эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн болохыг тогтоожээ.

 

“Дуучны биеийн байдал хэвийн болж байгаа” талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

 

“TMZ” сайт дуучныг ухаан алдсан талаар найз нь түргэн тусламжийн 911 дугаар руу залгасан үеийн утасны яриаг ил болгосон байна.

 

Тэрбээр “Опиоид найрлагад орсон хамрын цацлагыг хэрэглэсний дараа сэрлээ” хэмээн ярианыхаа төгсгөлд ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин