София Вергарагийн инстаграмыг ХАКЕРДЖЭЭ
2018-07-25

Холливуудын жүжигчин, модель София Вергарагийн 14.5 сая дагагчтай инстаграм хуудсыг өчигдөр хакерууд хакерджээ.

 

 

Инстаграм хуудас нь хакердсан гэдгийг мэдснийхээ дараахан тэрбээр твиттер хуудастаа “Залуусаа миний инстаграм хакердуулжээ. Тэнэгүүдэд битгий хариу өгөөрэй” хэмээн жиргэж, дагагчдаа анхааруулсан байна.

 

Хакерууд жүжигчний зургуудын тайлбаруудыг бүдүүлэг хэллэгтэй болгон өөрчлөн, зарим хувийн чанартай фото зургуудыг нь интернэтэд байршуулжээ.

 

Тэрбээр инстаграмыг нь хакердсан этгээдийг олж өгсөн хүнд IPHONE X утас 100 ширхэгийг бэлэглэхээ амласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин