Хоёр Солонгосын генералууд уулзахаар тохиролцжээ
2018-07-27

Хоёр Солонгосын Батлан хамгаалах яамны удирдлагууд энэ сарын 31-нд цэрэггүй бүс гэгддэг Панжунмон тосгоны “Найрамдлын ордон”-д 10.00 цагт уулзахаар тохиролцсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар талууд хилийн мөргөлдөөнийг таслан зогсоох асуудлаар хэлэлцээр хийх гэнэ.

 

Уг уулзалтад Өмнөд Солонгосыг төлөөлөн генерал Ким До-гун тэргүүтэй таван төлөөлөгч оролцох бол Хойд Солонгосыг төлөөлөн генерал Ан Ик-сан бусад төлөөлөгчдийн хамт оролцохоор болжээ.

 

1950-1953 оны хооронд дэгдсэн Солонгосын дайны дараахан тус үндэстэн өмнөд болон хойд хэмээн хуваагдсан билээ.

 

 

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд анх удаагаа уулзсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин