Путиний Трампт бэлэглэсэн бөмбөгнөөс ЧИП илэрчээ
2018-07-27

Финляндын нийслэл Хельсинк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан билээ.

 

 

Удирдагчид хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр Путин, Трампт хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн юм.

 

Тэгвэл уг бөмбөгнөөс тусгай гар утасны сүлжээ дамжуулдаг бичил чип илэрсэн болохыг албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.thehill.com” сайт уламжлав.

 

Цагаан ордныг сандаргаж буй уг бичил чипний асуудлаар тус бөмбөгийг үйлдвэрлэсэн “Adidas” компани тайлбар хийжээ.

 

 

Тус компани “AG BALL” буюу смарт бөмбөг үйлдвэрлэх үйл явцын нэгээхэн хэсэг. “NFC” чип нь бөмбөгний дотор талд байрлах компанийн лого дээр байрлаж байгаа. Энэхүү чип дуу чимээ дамжуулах зэрэг кибер халдлагатай ямар  ч холбоогүй” гэж мэдэгдэв.

 

Харин АНУ-ын сенатор твиттертээ “Энэ бөмбөгийг сайтар шалгах нь зүйтэй” хэмээн  жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Kkk. Muu trampiig mini alah shahssn bainashdee.
2018-07-30
зочин:
Бөмбөгөнд цөмийн цэнэг хийчихсэн биш байгаа гээд шалгасан чинь зүгээр л нэг чип гарчээ, ккк
2018-07-28
Америк гэж цагаач хулгайч нар юм бүхнийг өөрсдийнхөөрөө ойлгоно. Бүр нэг алж хядаад тагнаж мөрдөөд сурчихсан. Гүй тэгээд энэ алан хядагч улс мөхчихвөл Индианууд газар нутагтаа эзэн сууна.
2018-07-28
ДАШТ д хэрэглэх бөмбөгнөөсөө өгцөн мангар уу энэ путин. Шалгах нь зөвшдэ америк. 2 том гүрэнбие биедээ итгэхэд хугацаа шаардана кк
2018-07-28
Зочин:
Энэ чип нь бөмбөгний нисэлтийн хурд. Траектори. Цохилтийн хүч зэргийг шууд төв хяналтын дэлгэцэнд дамжуулдаг байхгүй юудаа.
2018-07-28
Po:
Manai halzan ah hamaagui l ym bn
2018-07-27