Мексикт 101 зорчигчтой онгоц осолджээ
2018-08-01

Мексик улсын Дуранга мужийн “Guadalupe Victoria” олон улсын нисэх буудлаас хөөсөн “Aeromexico” компанийн зорчигч тээврийн “AM2431” онгоц осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тус онгоцонд багийн дөрвөн гишүүн болон 97 зорчигч зорчиж явжээ. “Ослын үеэр хүний амь эрсдээгүй, 88 хүн бэртсэн. 37 хүн яаралтай эмнэлэгт хэвтсэн. Хоёр зорчигчийн биеийн байдал муу байгаа” хэмээн тус улсын Тээврийн сайд Жерардо Руйз Эспарза мэдэгдэв.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч хохирогчдод дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг  албаныханд үүрэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
буудлаас яагаад хөөсөн юм болоо,их сэтгүүлч Дэлгэрцэцэгээ
2018-08-01