2009 онд “Eunhyero Church” буюу “Нигүүслийн зам” христийн сүмийг үүсгэн байгуулагч, номлогч Шин Ок Жуг өнгөрсөн сарын 29-нд Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх буудалд газардахь үед нь цагдаагийнхан баривчилсан талаар “www.kukmindaily.co.kr” сайт мэдээллээ. Түүнтэй хамт гурван сүмийн удирдлагуудыг мөн баривчилжээ.
Шин Ок Жу нь олон жилийн өмнөөс шавь нартаа “Солонгосын хойгт өлсгөлөн болно” хэмээж, өөрийг нь дагаж Номхон Далайн өмнөд хэсгийн Фижи аралд амьдрахыг ятгадаг байсан гэнэ. Ойролцоогоор 400 гаруй шавь нарынхаа хамтаар тэрбээр Фижи аралд амьдардаг гэнэ.
Тэрбээр шавь нараа Фижи аралд авчирсаныхаа дараа паспортыг нь хураан авч, улмаар туслахуудаараа зодуулдаг байжээ. Түүний харгислалыг тэвчиж чадалгүй таван залуу Өмнөд Солонгос руу оргож, цагдаа нараас тусламж хүсчээ.
Туслахууд тэднийг зодохоос гадна Шин Ок Жу шавь нараа хооронд зодолдуулдаг байсан гэнэ. Энэ нь “бурхны шийтгэлээс мултрах ганц арга” хэмээн мунхруулдаг байжээ. Уг утга учиргүй зодооны улмаас олон хүн тархины хүнд гэмтэл авчээ.
Тэрбээр 2014 онд АНУ-ын Бруклин мужид амьдардаг 27 настай залуугийн “шизофрени өвчнийг эдгээж өгнө” хэмээн худал хэлж, 6 сая ам.долларыг нь луйвардсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |