Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-08-02

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 18-23 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, нутгийн зүүн хэсгээр 30-35 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин