ЭХЭМҮТ-ийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2018-08-03

 

Хүүхдийн “Жавхлант” зусланд

 

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ-аас 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах “Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийн нээлт болно. Утас:88097606

 

УБТЗ-ын Удирдах газрын өмнө талбайд

 

09.00 цагт УБТЗ-ын Ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноровын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.



10.30 цагт  Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Найрамдлын хөшөөнд цэцэг өргөнө.



11.30 цагт Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Баганат танхимд 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, босоо хүлээн авалт болно.



13.00 цагт Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын соёлын ордон хүртэл баярын парад алхана.



14.00 цагт Төмөр замчдын соёлын ордонд 80 жилийн ойн баярын хурал, тоглолт болно.


ЦССҮТ-д

 

10.00 цагт “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ болно. Утас: 80113660, 95574651

 


Улаанбаатар чуулгын байранд

 

10.00 цагт Монголын сурагчдын холбооноос Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "ӨСВӨРИЙН 333 СУРГАГЧ БАГШ" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас:86470930



“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


Спортын төв ордонд

 

12.00 цагт “Чингэс” мэргэжлийн боксын холбооноос 90.7кг жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээний талаар мэдээлэл хийнэ.



Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд

 

14.30 цагт ЭХЭМҮТ-ийн 30 жилийн ойн хүрээнд тус төвийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Утас:99028919

Shuud.mn
Сонин хачин