Муудсан бүтээгдэхүүнийг устгажээ
2018-08-06

 

Даншиг Наадам – Хүрээ Цам Наадмаар НМХГ-аас Хүй долоо худагт хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. Хүй долоон худагт 08 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд 45 улсын байцаагч, албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

 

Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ  эрхлэгчид нь  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд  хамрагдсан,  тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

 

 

Хяналт шалгалтад нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан. Үүнд:

 

  • Нийтийн хоолны үйлдвэрлэл-167
  • Худалдааны-86
  • Хүүхдийн тоглоом- 105
  • Бусад-21

 

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг газар дээр нь арилгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалгаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоолоо. Ил задгай гар дээрээс худалдаалж байсан 2 айраг, 7 шорлог, 1 жимсний үйл ажиллагааг зогсоон муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг 247’500 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураан зөрчлийг арилгав.

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин