Ц.Туваан: Намын шалгуурыг хангасан нэр дэвшигчийг тодруулна
2018-08-06

 

АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна. Тус намын гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоо дэмжин,  дүрмээ баталж байна.  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Манай намын ҮБХ-ны хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ. Хамгийн гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-д илэрхийлнэ. Сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дүрмээ мөн хэлэлцэж байна хэмээлээ.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолд маргаан үүсч, ҮХЦ-д хүргүүлсэн байна. Энэ нөхөн сонгууль явагдахад хэр нөлөөлөх бол?

 

-Манай нам өнөөдөр УИХ-ын хүчин төгөлдөр байгаа УИХ-ын шийдвэр, СЕХ-ны зөвлөмжийг мөрдөж цаг хугацаатай асуудлаа хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 08-наас өмнө намын эрх барих дээд байгууллагаараа хэлэлцэж, СЕХ-д хүргүүлсэн байх заалттай.

 

-Намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах вэ?

 

-Манай намд үндсэн дүрэм, журмууд байдаг. Үүнд өөрчлөлт оруулж байна.

 

-Нэр дэвшигчид ямар шалгуур тавьж байна вэ?

 

-Нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуур байна. Мөн Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
shalguur oilgomjtoi chadvartaa bish mungutuu doldoo devshine shuu dee hudlaa arcdvchilal yarihaa bol
2018-08-06
Ард:
Энэ сайхан үг, гэхдээ танай сонгох механизм нь баячуудын сонирхолын огтлолцол доо, тэгээд дандаа нэгд эрэмблэгдэнэ, улс түмний гэхээ больё,төрийнх ашиг сонирхол тээр ард шүү дээ, хүн хүндээ чоно нэг дүгээр эрэмбэ тэгхээр хууранбаа даа ...
2018-08-06
Зочин:
Яг үнэн
2018-08-06
Туваан. Эрдэнээ хоерын л шалгуур байхдаа. шал хуурамч
2018-08-06