Том компаниуд тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна
2018-08-07

 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор компаниудын тайланг олон нийтэд танилцуулах гэж байна.

 

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2018 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах аж.  

 

Энэ удаад I ангиллын компаниудаас гадна олон нийтэд тайлангаа танилцуулах сонирхлоо илэрхийлсэн II ангиллын зарим компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулна. 

 

Компанийн нэр  Хуваарьт өдөр Цаг 
1 "АПУ" ХК 2018.08.08 14.00
2 "Монгол шуудан" ХК 16.00
3 "Говь" ХК 2018.08.09 14.00
4 "Сүү" ХК 16.00
5 "Мик Холдинг" ХК 2018.08.10 14.00
6 "Тавантолгой" ХК 15.00
7 "Дархан нэхий" ХК 16.00
8 "Мах Импекс" ХК Одоогоор баталгаажаагүй 
9 "Талх Чихэр" ХК
10 "Ай Түүлс" ХК 2018.08.13 14.00

 

 

 

Shuud.mn
Сонин хачин