Эмэгтэй элсэгчдийн оноог ХАСДАГ байснаа хүлээн зөвшөөрчээ
2018-08-08

Токиогийн Анагаахын их сургууль эмэгтэй элсэгчдийг хязгаарлахын тулд зориудаар элсэлтийн оноог нь бууруулан тавьдаг байснаа хүлээн зөвшөөрсөн талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

 

Тус сургуулийн удирдлагууд өчигдөр олон нийтээс уучлалт хүсч “Дахин хууль бус үйлдэл гаргахгүй. Өндөр оноо авсан бүх элсэгчдийг сургуульдаа элсүүлэх болно” хэмээв.   Хууль бус үнэлгээнээс болж тус сургуульд элсэж чадаагүй эмэгтэй элсэгчдийг хэрхэх талаар албаныхан ярилцаж буй гэнэ.

 

Цагдаагийнхан албан ёсоор тус сургуулийн үйл ажиллагааг хянах, шалгалт явуулж буй юм.

 

Шалгалтаар тус сургуулийнхан өнгөрсөн 2006 оноос хойш эмэгтэй элсэгчдийг хязгаарлах төлөвлөгөө боловсруулан, дээрх аргыг ашиглах болсон нотолгоонууд олдсон гэнэ. Гэхдээ цагдаагийнхан “2006 оноос ч өмнө уг хууль бус ажиллагаа явагдаж байсан гэх ул мөр олдоод байгаа. Бид хэргийг шалгаж байгаа” гэж мэдэгдлээ.

 

Эмэгтэй элсэгчдийн шалгалтын онооноос 20 оноо хасч эрэгтэй элсэгчдийн оноо дээр уг 20 оноог нэмдэг байжээ.

 

Боловсролын яаманд ажилладаг өндөр албан тушаалтан хүүгээ хууль бусаар тус сургуульд элсүүлсэн оруулсан нь тогтоогдсон бөгөөд уг хэргээс улбаалан цагдаагийнхан эмэгтэй элсэгчдийн оноог өөрчилдөг хууль бус ажиллагааг олж мэдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bbbb:
Japan Koread emegteichuud unen dooshoo,etsgiin erhet yosnii songodog jishee
2018-08-08
зочин:
мурат бөлдгийг шийдсэни үү
2018-08-08
zochin:
manai bolovsroliin yam, MUIS-g shalgaval mash ih no ,mash ih zurchil garna da,tsenzurgui yariagaar halit garaad l ungursun, sain shalgaasai da,
2018-08-08
irgen:
manaid l eregteigee demjij bolomjiin onootoi eregtei huuhduudiin onoog nemj baimaar umdaa.Eregtei huuhduudee demjih tsag boljee.
2018-08-08
зочин:
мурат бөлдгийг шийдсэни үү