Брэд, Жоли нар хүүхдийн тэтгэмжээс болж ЗӨРЧИЛДӨВ
2018-08-09

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 оны есдүгээр сард салж буйгаа  мэдэгдэж, олон нийтийг цочирдуулсан билээ. Өнөөг хүртэл хос ямар шалтгааны улмаас салсан нь НУУЦ байна.

 

 

Брэд, Жоли нар салснаас хойш зургаан хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдарч буй юм.

 

Жоли өчигдөр болсон шүүхийн үеэр экс нөхрөөсөө хүүхдүүдийн тэтгэмж авахыг хүссэн байна. Өнгөрсөн хугацаанд Брэд экс эхнэртээ найман сая ам.доллар өгсөн гэдгээ мэдэгджээ.

 

Брэдийн өмгөөлөгч “Тэд салсанаас хойш Брэд тасралтгүй хүүхдийн мөнгө өгсөн” гэсэн бол уг мэдэгдлийг Жолигийн өмгөөлөгч няцааж “Өнгөрсөн хугацаанд Брэд хүүхдүүддээ дэмжлэг үзүүлээгүй. Тиймээс бид тогтсон хугацаанд Брэдээс хүүхдийн тэтгэмж авах хүсэлтэй байна” гэв.

 

Брэд, Жоли нар 2004 онд "Ноён, хатагтай Смит" кинонд хамтран тоглож, удалгүй үерхэх болсон юм. Тэд 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bred ter shulmas uheh uhtel chin chamaig zovoono
2018-08-09