СЕХ шийдвэр гаргаснаар намуудыг бүртгэнэ
2018-08-09

 

 

Хэнтийн аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж,  СЕХ-нд намууд  материалаа хүргүүлээд байгаа. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн намуудын бүртгэлийг хэзээ явуулах талаар СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгч н.Оюумаагаас тодруулахад:

 

-Өнөөдөр СЕХ хуралдаж шийдвэрээ гаргана. УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, намууд материалаа ирүүлсэн. СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж  байгаа.  Хуулиараа энэ сарын 12-ны дотор сонгуульд оролцох намуудыг бүртгэх заалттай. СЕХ-ны хуралдааны шийдвэр гарснаар сонгуульд оролцох намуудыг бүртгэнэ.

 

-Ямар нөхцөлд намуудыг сонгуульд оролцуулахаас татгалздаг вэ?

 

-Бичиг баримтын зөрчлөөс гадна өмнөх сонгуулийн тайлангаа ирүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй заалттай.

 

-Өмнөх сонгуулиар тайлангаа өгөөгүй нам бий юу?

 

ИЗНН өмнөх сонгуулиар тайлангаа ирүүлээгүй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин