Гоо бүсгүй шалгаруулна
2012-01-16

"Miss deaf Mongolia 2012" тэмцээн буюу сонсголын бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн  энэ сарын 26-нд Улсын драмын эрдмийн театрт зохион байгуулагдана.

Уг тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүй  АНУ-ын Лас Вегас хотноо зохиогддог олон улсын гоо бүсгүйчүүдийн тэмцээнд оролцох аж.

Өнгөрсөн жилийн "Miss deaf Mongolia 2012" наадмын тэргүүн байрт шалгарсан мисс М.Батчимэг АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож Азийн сайхан бүсгүйгээр шалгарч байжээ.

Shuud.mn
Сонин хачин