Францад үер бууж, Герман эр сураггүй болжээ
2018-08-10

Францын өмнөд хэсэгт усархаг аадар бороо орж, үер буусан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Уг байгалийн үзэгдлийн улмаас 1,600 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн” хэмээн тус улсын Дотоодын хэргийн яамнаас уламжлав.

 

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд “Saint-Julien-de-Peyrolas” хүүхдийн зусланд амрахаас ирсэн Германы 119 сурагч байсан гэнэ. Хүүхдүүдийг дагалдан явж байсан 70 настай герман эр сураггүй алга болжээ.

 

400 гаруй гал сөнөөгч Дром, Ардеш, Гард мужид аврах ажиллагаа явуулж, хүндхэн нөхцөлд байсан иргэдэд тусламж үзүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин