Өмнөд Солонгосын шүүхээс нууц бичлэг хийж, цахим ертөнцөд нийтэлсэн 25 настай эмэгтэйд ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Шүүхээс түүнд 10 сар хоригдох ялаар шийтгэсэн байна. Тэрбээр загварын шоунд оролцож буй эрэгтэй загвар өмсөгчдийн хувцасны өрөөнд нэвтэрч, улмаар нууц бичлэг хийжээ.
“Эрчүүд хохирогч болох нь тун ховор” хэмээн Сөүлийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Тус улсад жилд 6,000 гаруй дээрхтэй ижил хэрэг гардаг бөгөөд хохирогчдын 80 хувь нь эмэгтэйчүүд аж. Эрчүүд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, усан бассейн зэрэгт нууц бичлэг хийж, нийгмийн сүлжээнд байршуулдаг байна.
Саяхан олон зуун солонгос эмэгтэйчүүд “Бидний хувийн нууц порно биш” гэх уриан дор, эсэргүүцлээ илэрхийлсэн түүхтэй. Эрх баригчид ч уг хууль бус ажиллагааг таслан зогсоох үүргийг албаныханд өгөөд буй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |