Ерөнхий сайд хөрш орны удирдагчдаа ЖИН ХАСАХ тулаанд дуудлаа
2018-08-15

Тонго улсын Акилиси Похива хөрш орнуудынхаа удирдагчдад хандан ЖИН ХАСАХ уралдаанд оролцохыг уриалсан талаар “Ройтерс” агентаг мэдээллээ. Уг уралдаан нэг жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Ерөнхий сайд уг уралдаанаараа иргэдийнхээ дунд зонхилж буй илүүдэл жинтэй дайн зарлахаар шийджээ.

 

 

“Тус улсын нийт иргэдийн 90 гаруй хувь нь илүүдэл жинтэй” хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн.

 

Ерөнхий сайд ирэх сард Науру улсад зохион байгуулагдах Номхон Далайн чуулга уулзалтад оролцох үеэрээ уралдааны батламжаа удирдагчдад гардуулахаар болсон байна.

 

“Манай улс гэлтгүй олон улсад таргалалт томоохон асуудал болж байна. Ихэнх хүмүүс илүүдэл жинтэйгээ дасан зохицоод амьдарч байна. Тэд жингээ хасах итгэлтэй байх учиртай” хэмээн Ерөнхий сайд орон нутгийн хэвлэлд ярижээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин