ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол дахин илэрчээ
2018-08-15

 

 

Үндэсний статистикийн газраас Монгол улсын 2018 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Энэ үеэр өнгөрөгч долоодугаар сард  Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тус өвчний тохиолдол 264 болсныг мэдээллээ.

 

Улаанбаатар хотод 2018 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болоод байсан юм. Сар болгон 2-3 тохиолдлоор нэмэгдэж байгаа уг өвчнөөр өвчлөгсдийн 23.1 хувь нь 25-29 насныхан байдаг аж. Мөн түүнчлэн илэрсэн 264 тохиолдол бүгд бэлгийн замаар дамжин халдварлажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин