Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй ЭМҮҮД
2018-08-16

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн иргэний мэдээллийн мөрөөр БГД-т үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай Жин Чэн Хай компанид шалгалт явуулжээ. Шалгалтаар уг БНХАУ-ын иргэн монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. 

 

Зөрчлийг таслан зогсоож 11 нэрийн эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хурааж, нийтдээ 155 хайрцаг 7 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хурааж, тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

 

Ингээд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох тусгай зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсан эм, эмнэлгийн хэрэгслүүдийн фото зургийг хүргэж байна. Иргэд худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслээ Монгол Улсын эмийн бүртгэлтэй эсэхийг “MOHS.mn” сайтад нэвтэрч мэдэх боломжтой юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Анхнаасаа оруулж ирэхгүй гааль дээрээсээ буцааж болдоггүй юм уу оруулчхаад ард иргэд нь хохирсон хордсон хойно нь ингэж ажил хийсэн болж сүржигнэх хэрэг байгаа юм уу
2018-08-16