Монголчууд хаширдаггүй зангаасаа болж луйварчдын "бай" болсоор...
2018-08-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр жил хүрэхгүй хугацаанд манай Улсын 35 мянган иргэн олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байна. Манай Улсад “Оriflame”, “Herbalife”, “J time”, “Alivemax”, "Stamford" зэрэг компани олон улсын сүлжээний бизнесийн үйл ажиллагаагаа нэвтрүүлээд байгаа.

 

Тэгвэл тун саяхан буюу энэ сарын 15-нд сүлжээний бизнес нэрийдлээр монголчуудыг залилсан ОХУ-ын иргэнийг цагдаагийн байгууллагын алба хаагчид саатуулан шалгалтын ажиллагаа эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар уг этгээд монголчуудад 90-100 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус мэдээлэл байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

 

Өнөөдөр Монголд санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны гурван компани үйл  ажиллагаа явуулж байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл дээр явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал https://stamford-market.com/ олон улсын хөрөнгө оруулалт буюу “Stamford Trading Technologies” компани.  Энэ компани Монголд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж буй бөгөөд таван ч оффистой болоод амжжээ.

 

Гэтэл манай улсад Ирландын “Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ.  Тэгвэл холбогдох албаныхан Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компаний санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ.

 

Монголчууд итгэмтгий дээр нь хаширдаггүй улс юм. Тиймдээ ч луйварчдын “бай” болж, олон хүн хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө олон улсын сүлжээний бизнест залилуулсаар байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uhert uvs uguud suugiini saachihaj.
2018-08-20
Хаширдаггүй зан биш, хэтэрхий шуналтай,зөвхөн авахыг л боддогтой холбоото:
ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ
2018-08-18
зочин:
ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ ТӨР ЗАСАГ БАЙДАГ ГЭДЭГ ЯГ ҮНЭН ЮМ.
2018-08-18
zochin:
энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ
2018-08-18
p:
uher mongolchuud unegui youmand nugasgu hohinoo
2018-08-18
zochin:
hashirtaa bish l dee . guilagchin yaduu bvhnee huu hamuulsan guilagchin ard tvmenii setehhvi ni ter . cv batbold alkash gehed l mongoliin 100 jil muljih altiig uuruu gantsaaraa ideh 100 jiliin jorlongion baasaar solichihoj baigaa yum . mongoliin zaya . gej ...
2018-08-18
zochin:
hashirtaa bish l dee . guilagchin yaduu bvhnee huu hamuulsan guilagchin ard tvmenii setehhvi ni ter . cv batbold alkash gehed l mongoliin 100 jil muljih altiig uuruu gantsaaraa ideh 100 jiliin jorlongion baasaar solichihoj baigaa yum . mongoliin zaya . gej ...
2018-08-18
zochin:
hashirtaa bish l dee . guilagchin yaduu bvhnee huu hamuulsan guilagchin ard tvmenii setehhvi ni ter . cv batbold alkash gehed l mongoliin 100 jil muljih altiig uuruu gantsaaraa ideh 100 jiliin jorlongion baasaar solichihoj baigaa yum . mongoliin zaya . gej ...
2018-08-18
dsn:
nam yrisan tomchuud gadnii ungas ch baisan amttai gedegt yolgoi n ergeed 30 .d jil bolj bn , hen gedgiig n medehgui gadniih l bol neg ih nairsag tsarai gargaj buhulzuud baidag bolson mulguin har gai olond gai bolj bn,unuudur bichij bgaa ug uguulber n hurtel hen ch medehgui baahan gadaad ner tomiyo ,gudamjaar duuren ulguutei gadaad ner hayag ene chin mgl uls mun uu? gej asuumaar boljee .getel erh medeltnuud erdemten ihes uuniig er anzaarahgui l bn ,harin ul zalgaj bgaa ard irgediin TUZ heneer oroldoj baahan horig tavih yum ene hend heregtei yum be? tuz .d hunsnii heregtseet zuil hudaldahgui uur yu hudaldah yum? sadar samuunii zuil hudaldah yum uu??ingej ajil hiisen ner zuuj hereggui !!
2018-08-17
Шуналаасаа л болж хохирч байгаа даа зүгээр байж байгаад мөнгөжих бодолтой одоо яая гэхэв
2018-08-17
oyuny khomsdol , khyalbar argaar mungujikh sonirkhl
2018-08-17
Хаширдаггүй зан биш, хэтэрхий шуналтай,зөвхөн авахыг л боддогтой холбоотой
2018-08-17
Амар хялбар аргаар амьдрах сонирхол
2018-08-17
ё:
энэ бол хаширдаггүй зангийнх биш, сул-хямд-хялбар-үнэгүй юманд дуртайнх.
2018-08-17
Иргэн:
Мэдлэггүй харанхуй дээрээ шуналтай гэдэг нь
2018-08-17
Иргэн:
Манайхан амар хялбар аргаар мөнгөжих дуртай улс...Хохь нь л болоод байж дээ
2018-08-17