Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
2018-08-18

 

Гэрэл зургийг M{A.mn

 

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар  дулаарна.

 

2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд зарим газраар, 20-22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 

 

Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин