БНХАУ: Пентагоны тайлан хэтэрхий хэтрүүлэгтэй байна
2018-08-20

Пентагон жил бүр БНХАУ-ын хамгаалахын талаарх “China Military Power Report” тайлангаа гаргаж, Конгресс руу илгээдэг уламжлалтай.

 

 

Энэ жилийн тайланд “АНУ болон манай улсын холбоотнуудын байршилд агаараас цохилт өгөх зорилгоор БНХАУ-ын эрх баригчид агаарын цэргийн үйл ажиллагаагаа тэлж байна” хэмээжээ. Тус улсын сөнөөгч онгоцууд алсын зайд нислэг үйлдэж, мэдээлэл цуглуулах ихэссэн гэв.

 

Пентагоны уг мэдээллийг БНХАУ-ын эрх баригчид эрс үгүйсгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Бээжин “Пентагоны тайлан хэтэрхий хэтрүүлэгтэй байна. БНХАУ-ын армийнхан олон улсын энхтайвны төлөө цэргийн хүч чадлаа нэмэгдүүлж байна. Цэргийн сургуулилтын талбай өргөжих нь ямар нэгэн далд санаа үгүй. Манай улсын цэргийн үйл ажиллагааг Пентагон мужгиж, олон улс дахь БНХАУ-ын нэр хүндийг уландаа гишгэлээ” хэмээн мэдэгджээ.

 

Хоёр улсын дунд дэгдээд буй худалдааны дайнаас болж, Вашингтон болон Бээжин тун таарамжгүй харилцаатай байгаа. “Пентагоны дээрх хэтрүүлэгтэй тайлан ГАЛ ДЭЭР ТОС нэмсэн үйл явдал боллоо” гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас онцлов.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин