Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгоно
2018-08-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр ХНХЯ-ны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. 

 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа билээ. 

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
dollariin hanshiig buulgana gej ard ....:
noyon dollariin hanshiig nam buulgana geed 1 saihan 3lsan geree hiiigeech
2018-08-20