Лондонд үл таних этгээд иргэдийг бууджээ
2018-08-21

Их Британийн нийслэл Лондон хотын “Kingsbury” метроны буудлын ойролцоо өчигдөр 9.45 цагийн орчимд нэгэн этгээд иргэд рүү гал нээсэн талаар “www.metro.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас гурван шархадсан талаар албаныхан уламжлав. Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн биеийн байдал муу байгаа гэнэ. Цагдаагийнхан хэрэг гарсан бүс нутгийн хөдөлгөөнийг хязгаарлан, хяналтадаа авчээ.

 

Иргэд рүү гал нээсэн этгээдийг хараахан баривчлаагүй байгаа гэнэ. Гэрчүүдийн мэдээллээр хэрэгтний ам зургийг гаргахаар албаныхан ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин