С.Чинзориг: Хэн дуртай нь ажил хаяна гэж айлгахаа болих хэрэгтэй
2018-08-21

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын С.Чинзориг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх нь тусдаа асуудал. Төрийн албан хаагчдын хамгийн доод хэмжээ 380 мянган төгрөг байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нар цалин нэмэх шаардлага тавьж байгааг Засгийн газар анхаарч байгаа” гэв.

 

2018 оны хоёрдугаар сард ОУВС-ийн төлөөлөл Монгол Улсад ажилласан. Энэ үеэр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тавьсан. Улмаар энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх ойлголтод хүрч чадсан аж.

 

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж /2018.08.16/ хэвлэлийн хурал хийсэн.

 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Багш нарын түр хорооноос цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн асуудал ярьж байгаа юм билээ. Одоогоор манай яаманд, надад энэ талаар мэдэгдсэн байр суурь алга. Монгол Улс хууль тогтоомжтой улс орон. Хэн дуртай нэг нь ажил хаяна гэж нийгмийг донсолгож, айлгаж байгаа мэт дарамт үзүүлэхгүй байхыг хүсч байна. Цалин нэмэгдүүлэх түр хороо гэж байгууллага гэнэт гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулчихдаг хууль эрх зүйн үндэс байхгүй. Цаашдаа ажил хаяна гэдэг асуудлыг хэн дуртай нь зоргоороор ярьдаг нь буруу. Цалин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас ажил хаях асуудал байхгүй болов уу гэж бодож байгаа” гэлээ.

 

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр өчигдөр /2018.08.20/ үргэлжилсэн. Энэхүү хэлэлцээрээр шийдэлд хүрч чадвал лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд санал оруулна гэдгийг сайд хэлж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сайд хүн ингэж ярьж, байдлыг хурцатгах хэрэггүй
2018-08-22
Zochin:
н. Чинзориг сайд бодит үнэнийг л хэлсэн байна. Өөх ч биш булчирхай ч биш цалин нэмэх гээд ч байгаам шиг үгүй ч юм шиг хүлээлт үүсгэж байхаар нь энэ засаг үнэнээ ард түмэндээ зоригтойгоор хэлж сур л даа. Цалин нэмэх үнэхээр төсөв нь хүрэхгүй байгаа бол үнэнээ шууд хэлчих хэрэгтэй. АН-н хан улс төр хийгээд байвал 2012-2016 онд эдмйн засгийг яаж сүйрүүлснийг бодитоор ард түмэндээ хэлээд ойлгуулбал энэ ард түмэн бид бас зөвөөр ойлгоод явж чадах ард шүү дээ.
2018-08-21
иргэн:
Сайд хүн ингэж ярьж, байдлыг хурцатгах хэрэггүй
Иргэн:
Ажил эрхлэгч нарт ажил хаях эрх нь хуулиараа байдаг юм, дураак аа. Ийм байдалд хүргэж байгаа нь та нарын буруу шүү!!!
2018-08-21
Эмч:
Огцруулья
2018-08-21
Эмч:
Огцруулья
2018-08-21
Зочин:
Ard tumnee, bagsh, emch nariig doromjildog ene hen be
2018-08-21
Эмч:
Огцруулья
Эмч:
Огцруулья
Zochin:
Ene saidiig 320000 tug-uur 1 jil amidruulaad uzvel taarna
2018-08-21
ҮЭ-ийн гишүүн:
Эмч, багш нарыг доромжилсон энэ сайданцрыг огцруулах асуудлыг тавиач?!?!
2018-08-21
Зочин:
ЭНЭ Ч БАС ҮНЭН ШҮҮ, ЧАДВАРАА ХАРУУЛЖ ЦАЛИНГАА АВАХ ХЭРЭГТЭЙ НИЙГЭМД БУРУУ ЖИШИГ ТОГТООГООД БАЙНА
2018-08-21
irgen:
Ajlaa hayh ni hay.Ajilgui zaluuchuudad ajliin bair oldohgui baihad durgui lamd darj baigaad sahil hureene gedeg shig ym boloh
2018-08-21
ene saiadntsar guai ard tumniig BUU DOROMJIL ! NUSAKAA
2018-08-21
Өө энэ сайд багш эмч нарыг юман чинээ бодохгүй бүр доромжилж байна шдээ
2018-08-21
irgen:
uher shig teneg said
2018-08-21
зочин:
хэн дуртайдаа биш хөдөлмөрөө мөлжүүлэхгүй гэсэн дээ тэмцлийн энэ хэлбэрийг сонгоод байна. ажиллах нөхцөл, хөдөлмөрийн хөлсний бодит үнэлэмжийг шаардаад байна. ямар нь хэдэн саяар нь аваад ямар нь сая ч хүрэхгүй цалингаар оюуны боловсрол болон эмнэлгийн алба төрийн алба хаших вэ дээ. цалингийн сүлжээ гэх бодит үнэлэмжгүй тогтоол шийдвэрээ нэг хараач ээ. харин ч хаячихаж чадахгүй байна. бодитоор хаях болно.
2018-08-21