ҮХЦ нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ
2018-08-22

 

Өнөөдөр  09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын дээрх тогтоол Үндсэн хууль зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн гомдлыг иргэд гаргаад байгаа юм. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин