Трампын НУУЦ илчлэгдсэн ХАР өдөр
2018-08-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэн өчигдөр шүүхэд мэдүүлэг өгчээ. Манхеттэны холбооны шүүх Коэнийг татвараас зугтаасан, сонгуулийн санхүүгийн хууль зөрчсөн, хууль бус гүйлгээ хийсэн гэх найман хэрэгт буруутгажээ. Тэрбээр буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэнэ.

 

 

Тэрбээр өчигдөр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трамптай бэлгийн харьцаанд орж байсан хоёр эмэгтэйд мөнгө өгч, улмаар нууц хадгалах гэрээ байгуулсан хэмээн ярьжээ.

 

Нууцлалын гэрээ байгуулах, эмэгтэйчүүдийг амыг таглах тушаалыг Трамп өгсөн гэв.

 

 

Өдгөө 51 настай өмгөөлөгч эр насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз гэгчид 130 мянган ам.доллар, “Playboy” сэтгүүлийн модель Карен Макдугалд 150 мянган ам.доллар өгчээ.

 

Сторми энэ оны эхээр Трамптай нэг бус удаа бэлгийн харьцаанд орж байсан гэдгээ зарласан ч Трамп түүнийг танихгүй гэсэн юм. Харин Макдугал өнгөрсөн сард Трамптай бэлгийн харьцаанд орсныхоо төлөө их хэмжээний мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Трамп мөн л түүнийг танихгүй хэмээн мэдэгдэж, өөрийнхөө өмгөөлөгчийг ажлын хариуцлага алдсан хэмээн буруутган, ажлаас нь чөлөөлсөн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
munkhnar eej
2018-08-23
ZOCHIN:
TER HOLIIN MONGOTEI ERHEM LAAGAA IDNE UU ,LUUVANGAA MERNE UU MANID YMAR HAMAA BNA.OORSDIINHEE HUUHED HUCHINDDEGUUDIIG L ILRUULJ TCEERLUUL.
2018-08-22
mongol:
Ene amerikdaa l turiin terguun biz. Neg muu tarhigui mungu shdee.
2018-08-22
дандаа унжуу хамартай янхнууд
2018-08-22