Исламын улсын тэргүүн АНУ-ыг дахин заналхийллээ
2018-08-23

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади жилийн дараа олон улсад тархсан жихади нартаа хандан мэдэгдэл хийсэн билээ.

 

 

Толгойлогчийн 54 минут үргэлжлэх аудио бичлэг цахим ертөнцөд тархаад буй юм. Багдади өнгөрсөн оны есдүгээр сараас хойш чимээгүй байсан бөгөөд өнөөг хүртэл хаана байгаа нь нууц хэвээр.

 

Уг аудио бичлэгт тэрбээр Европын орнуудад халдлага үйлдэж, алхам тутамдаа Аллах бурхан үнэнчээ баталсан жихади нарт талархлаа илэрхийлжээ.

 

Мөн тэрбээр “АНУ террористуудын эсрэг ажиллагаагаа зогсоохгүй бол өмнө нь амсч байгаагүй хохирол амсах болно” хэмээн заналхийлэв.

 

Гэхдээ уг бичлэгт гарах дуу хоолой үнэхээр толгойлогчийнх уу? гэдэг нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд “Багдадигийн дуу хоолойтой тун адилхан сонсогдох боловч зарим нэг эргэлзээтэй зүйл байна” гэж мэдэгджээ.

 

“АНУ бүхэлдээ маш муу цагийг өнгөрүүлж байна. Ариун дайчид тун удахгүй АНУ-д хүрэх болно” гэж Багдади хэллээ.

 

Пентагон энэ оны эхээр Мосул хот дахь дайралтын үеэр Багдадиг амиа алдсан хэмээн олон улсад зарласан. Уг мэдээллээс удалгүй АНУ-ын албаныхан Багдади амиа алдсан гэдэг асуудлыг ЭРГЭЛЗЭЭТЭЙ ангилалд багтааж, ангуучлах ажлаа дахин эхлүүлсэн түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яасан дуусдаггүй үзэн ядалт өшөө хорсол вэ? Энэ дэлхий амар амгалан байх цаг ирэхгүй гэж үү?
2018-08-24
Tiimee amerik sonotugei
2018-08-24
ZOCHIN:
YAVCH MONGOL HUN INGEJ BICHIHGUI.ALIVAA HUMUUNII HOOROND YS HAYGCHID BOL OLON BGAADAA..
2018-08-23
эсрэгээрээ улаан оросууд бугд ухэж байж дэлхий амгалан болноо бодит унэн нь тэр
2018-08-23
Америкийг газрын хөрснөөс арчиж байж л энэ дэлхийд амар амгалан тогтоно.
2018-08-23
эсрэгээрээ улаан оросууд бугд ухэж байж дэлхий амгалан болноо бодит унэн нь тэр
delhiid iimbuzruud baihad merkel tuslaad ooriigoon burhantai adilhan bolgoz baigaa ym bailgui gevch ted nar germanchuudad gai tarisaarl baigaa shuudee
2018-08-23