Г.Занданшатар: НЗДТГ-ын албан хаагчдын дунд аттестатчилал явуулна
2018-08-24

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр/2018.08.24/ НЗД, НЗДТГ-ын газар хэлтсийн дарга, дүүрэг, хорооны засаг дарга нар, харьяа агенталгуудын удирдлагатай уулзаж “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ"- ний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв.

 

Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт НЗДТГ-т хангалтгүй байгаа нь илэрсэн юм. Иймд богино хугацаанд зөрчил дутагдалаа арилгаж, шат шатанд хариуцлага, дэг журмаа чангатгаж, албан хаагчдын ёсзүйг дээшлүүлж ажиллахыг сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарлаж, ард иргэдийнхээ төрд итгэх итгэлийг бэхжүүлж, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилт тавьсан. Зорилтын хүрээнд  эдийн засгийг сэргээж, хүнээ хөгжүүлж, төрийг чадавхижуулах  гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,2 хувьд хүрч, Монгол Улс өрийн дарамтаас гарч, төсвийн орлого их наядаар давж биелэснээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Сая гаруй хүн амд үйлчилж байгаа нийслэл дэх бүх шатны төрийн албан хаагчид сахилга, хариуцлага дэг журмыг сахиж ажиллаж байгаа эсэхэд цаашид тогтмол үзлэг шалгалтыг явуулах болно. Мөн үүрэг гүйцэтгэгч, гэрээт ажилчид, түр орлон гүйцэтгэгчдийг ТАЗ-тэй хамтран шалгаруулалт явуулж ирэх сарын нэгний дотор жинхэлж, цэгцлэхийг үүрэг болгосон юм. Улмаар энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна" гэв.

 

Засгийн газрын сахилга хариуцлагыг чангатгах  бодлогын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай байрууд болон, НЗДТГ-т цаашид тогтмол үзлэг, шалгалт явуулж байна. Төр өөрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг шалгахаас гадна төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, хүний эрхийг хангаж байгаа  эсэхэд хяналт тавьж буй хэрэг гэдгийг хуралд оролцогчдод сануулав. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Badmaa:
Arhidan sortuurdag yamddaa attestachilal yavuulaachdee. Niisleliinhen ajil alban deeree arhidaj negniigee alaagui biz dee.
2018-08-25
ЗӨВ
2018-08-25
БҮХ ТӨРИИН АЛБАНЫХАН МӨН БҮХ ЭМНЭЛЭГ СУРГУУЛИИГ ЭМЧ АСРАГЧ БАГШ ЗАХИРАЛЫГ ШАЛГА ЦАГДАА ЗАМЫНХАН. ГЭЭД БҮГДИИГ Ь ШАЛГА АТТЕСТАТЧЛАЛ ЯВУУЛ ШАЛГАЛ АВ АРХИ УУЛГАЖ ШАЛГААЧ ХҮҮХНҮҮД Ь ШУУД БӨНЗЛАА ТАЙЧИНА ЭРЧҮҮД НЬ ХУТГА ШҮҮРНЭ
2018-08-25
Mongo oloh arga mongoo ogvol hench shalgaltiig davaad garna.songuuliin mongoo bosgoh arga
2018-08-24
jjjj:
Монгол хүн болж төрсөндөө баярлах биш гутдаг болсон олон хүнтэй таарах боллоо Европ Азид явж байхад монгол гэж хэлбэл нөгөө хулгай хийдэг муухай царайтуудын нэг байна гэж андахаа байжээ Өмнөд Солонгос бол дүүрсээн дүүрсэн Харин одоо Тайланд Бирм гээд бүгд л хулгай чархичин нараар нь биднийг андахаа байж Эх орондоо бол ийм маягтай байх бол бүүр зуршил болсон 5хан хүн байж нэгийгээ автобжсанд орохдоо алж байгаа юм чинь яахийн хөгжидгүй үхдэггүй томоожидгүй худлаа ярьж хулгай хийж Алтан гадас одон горьдож хандаггүй ямар арчаагүй үндэстэн гээч нь бид байнаа бүүр ойлгохоо ч байлаа
2018-08-24
zochin:
eruul mendiin gazriin darga bolon emnelgiin darga nariig shalgaarai
2018-08-24
ЗАНДАН ХЭН МИНЬ ...:
МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙЖ ЯВАА УЛСУУДЫГ ТЭГЖ ДАРАМТЛААД ЮУХ ВЭЭ. ЗАНДАН ЗАЛУУ МИНЬ. ЗАСАГ ДАРГЫГ Л ШАЛГАЧИХ . БУСАД НЬ БОЛ ОК ШД
2018-08-24
neg l 3 n tukguurt gee l shaadag gar. yu ch hiihgui hiigeegui bj
2018-08-24
Иргэн:
Нисэхийн салбарыг бас шалгаж өгөөрэй. Өмнө нь хаана юу хийж байсан нь мэдэгдэхгүй, нэг л их нам төр ярьсан аймаар аймаар их зантай хүмүүс л дарга дарганцараар ирээд байгаа. Ядаж өөрийгөө хэн байгаад хаанаас ирснээ ч олигтойхон тайлбарлаж, доод ажилчидтай олигтойхон мэнд мэдэж чаддаггүй, давилуун юмнууд байна.
2018-08-24
Zochin:
Tegmeer dee.Ah duu, amrag sadan geed baidag l tanil talaa abch duussan bailgui dee.
2018-08-24
zochin:
eruul mendiin gazriin darga bolon emnelgiin darga nariig shalgaarai