Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
2018-08-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон.

 

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.

 

Иймд өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй.

Shuud.mn
Сонин хачин