Улаанбаатар хот бүхий л хэрэгцээг хангасан цэвэрлэх байгууламжтай болно
2018-08-27

 

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлт боллоо. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4 хөргүүрт ашиглан зүүн бүсийн усны хэрэгцээнд нэвтрүүлэх тооцоотой байгаа юм.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна. Ажил эхлэвэл 1.6 жилийн хугацаанд барьж дуусах тооцоотой. Улаанбаатар хотын ойрын ирээдүйн бүх хэрэгцээг хангасан цэвэрлэх байгууламж босно. Бид хуучин цэвэрлэх байгууламжийн техник, технологийг ч сайжруулахаар зорьж байна” гэж хэллээ.

 

БНХАУ-ын талаас гурван компанийг сонгон шалгаруулсан байна. Уг компаниудад Хятад улсын Экзим банк үнэлгээ хийж бөгөөд үүний дараа манай талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулна. Шалгарсан компани манай улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулна. Монгол Улсын зүгээс тендер зарлахдаа 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
нөгөө босоо монгол хөдөлгөөн нтр нь хаачиваа. Хужаа нар биднүүсийг өмхийгөөс салгах гээд байна шүү
2018-08-28
зочин:
БАРИЛГЫН САЙДАА ХОТЫН ДАРГАА ТА НАР НИСЭХ ЯАРМАГ ОРЧИМД ИРЭЭД ҮЗ АРД ТҮМЭН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙН БОХИР ҮНЭРТ ХОРДОЖ ҮХЭЖ БАЙНА ГАДАА САЛХИЛАХ, ЦОНХ НЭЭХ БОЛОМЖ ҮНЭНДЭЭ АЛГА ДАА ҮХЭРНҮҮД МИНЬ
2018-08-27
ODOO USIIG DAHIN HUVILAJ URVALD ORUULAH TEHNOLOGIIG ORSOOD HII
2018-08-27